Main » Articles

Total entries in catalog: 3
Shown entries: 1-3

Манай Монгол оронтой хил залган оршдог Буриад улсын нийслэл Улаан-Үд хотын "Хатхур Зу" нэртэй хамтлагийн уран бүтээлийг үзэгч, сонсогч та бүхэнд толилуулж байна. Буриад улсдаа нилээд алдартай, дуу хөгжмийн хип хоп жанраар уран бүтээл туурвидаг тус хамтлагийн шинэ уран бүтээл "Hollaback" хэмээн нэрлэгджээ. Та бүхний удам угсаа нэгтэй, Монгол удмын залуусын уран бүтээлийг сонсож, үзэх боломжийг алдахгүй байхаа гэж бодож байна. Тухлан сууж таалан сонирхоно уу.
Гадаад пуу,Клип | Views: 522 | Added by: AaGii | Date: 2012-01-26 | Comments (0)

Монгол улсын төрийн соёрхолт дуучин "Д.Болд"-ын шинэ клипийг хүлээн авч үзнэ үү. Энэ нь түүний өнгөрөгч онд сонсогч фенүүддээ хүргэж байсан "Монгол Поп" цомогт нь багтсан "Дөрвөн улирал" дууны клип юм. Аяыг Д.Болд үгийг Д.Ган-Очир зохиож клипийг Feeling Advertising Video Studio болон Extreme Animation Studio нар хамтран хийж гүйцэтгэсэн байна.
Монгол дуу,Клип | Views: 543 | Added by: AaGii | Date: 2012-01-26 | Comments (0)

Ирэх сарын 2, 3-ны өдрүүдэд тоглолтоо хийхээр зэхэж байгаа дуучин ВХ тоглолтоо өөрийн "Who Is BX" хэмээх дуугаар нэрлэсэн бөгөөд энэхүү дууны клипийг сайтынхаа хэрэглэгч та бүхний хүртээл болгож байна. Дуучин залуугийн "Зөв бай" цомогт багтсан энэ дууны үгийг дуучин BX өөрөө бичиж, аяыг нь рок попынхны бараг бүхий л дуун дээр ажилладаг, ая зохиогч С.Гантөр бичжээ. Feelings зар сурталчилгааны видео студи, Extreme энимейшн студийн бүтээл энэ шинэ клипийг Монгол дуу хөгжмийнхөө шинэ клипний санд оруулж байгаадаа баяртай байна.
Монгол дуу,Клип | Views: 583 | Added by: AaGii | Date: 2012-01-25 | Comments (0)